Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, дотоодын цэрэг үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Г.Алтангэрэл тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдав.
Бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Их Богд" дэвжээ, Мөнхийн үсэг" групп, "Хүч" спорт хорооны бөх, улсын харцага Н.Золбоо түрүүлч, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Од" групп, ДЦ-805 дугаар анги, "Этолан" ХХК-ийн бөх, улсын харцага Н.Батзаяа үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Орших, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.