Дархан-Уул аймгийн Шарын гол сумын түүхт 60 жилийн ойн баяр наадам болоход 96 хүчтэн зодоглов. Энэ барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Б.Серик түрүүлж, аймгийн заан Ж.Бадрал үзүүрлэлээ.
Шинэ заан Б.Серикийн хувьд Шарын гол суманд төрж өссөн бөгөөд ийнхүү төрөлх сумынхаа түүхт ойд түрүү булаав. Түрүү бөх Б.Серик ярихдаа "Шарын гол сумынхаа 60 жилийн ойгоор улсын заан цолтой ирж барилдсандаа маш их баяртай байна. Шарын гол бол миний өссөн нутаг. Дархан Хайрханыхаа энгэрт би өссөн. Шарын голчууддаа түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэе" гэсэн юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)