“Шаргын говиор дүнгэнэх ялаа нь сарьсан дотроо дуугаа дуулан дүүлнэ ээ” хэмээн унших төдийг аманд аялагдах энэхүү уран бүтээлийг та магадгүй хаа нэгтээ сонссон гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү уран бүтээлийн аяыг “Капитал банд” хамтлагийн продюсер Д.Мөнхболд, үгийг тус хамтлагийн дуучин Б.Батцэнгэл буюу Quiza бичиж байжээ.
“Капитал банд” хамтлаг нь одоогоос 13 жилийн өмнө буюу 2009 онд анх байгуулагдаж байжээ. Цухас танилцуулбал JCI Монгол байгууллагын анхдагч сонирхлын клубүүдийн нэгээр нэрлэгддэг тус хамтлаг Продюсер Д.Мөнхболд, дуучин Б.Батцэнгэл, Р.Батболд, Лили Нарита, гитарчин Р.Ариунболд, ая зохиогч Мөөгий, соль гитарчин С.Батмөнх нарын гурван үеийн гишүүдээс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй.
Харин өнгөрсөн 2019 онд хамтлагийн 10 жилийн ойгоороо “Шаргын говийн ялаа” дуугаа цацаж тоглолтоо хийж байсан түүхтэй.
Харин одоогоос хоёр сарын өмнө тус хамтлагаар овоглож байсан дуучин Лили Нарита хамтлагаасаа гарч байгаа тухайгаа өөрийн твиттер хуудсаар дамжуулж мэдэгдэж байв. Тэрбээр дуулахаас гадна тал талын салбарт авьяастай нэгэн. Сонирхуулахад дорнын их соёлын нэг Кунг Фугийн урлагийг заах эрх авсан анхны Монгол эмэгтэй болсон төдийгүй одоогоор стэнд ап комедийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулж яваа нэгэн.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд болсон “Hot festival”-д “Капитал банд” хамтлагийнхан маань уригдаж “Шаргын говийн ялаа” дуугаа дуулж үзэгч сонсогчиддоо бэлэг барьжээ.
Гэвч хамтлагийн экс гишүүн Лилигүйгээр дуулсан нь түүний дургүйг хүргэсэн бололтой өөрийн твиттер хуудсандаа ингэж жиргэжээ.
Дууны үгийг бичиж, дуугаа дуулсан Quiza үүний хариуд ийн хэлэв.
Тэгвэл энэ дуу хэрхэн бүтсэн талаар дуучин Quiza ivoice.mn сайтад өгсөн ярилцлагадаа “энэ дуу бол аавыгаа үүрд үдчихээд буцах замд төрсөн гуниглал, мэдрэмжээс төрсөн уран бүтээл” хэмээн хэлж байжээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (5)