Монголын сагсан бөмбөгийн нэрт тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын ахлах сургуулийн “Дейтон” багт элсэн орсон нь саяхан. Түүнд мэргэжлийн сагсан бөмбөгийн талбарт хүч сорих анхны шат энэ болсон юм. Тэр нэгдүгээр дивизонд тэтгэлэг авсан анхны монгол тамирчин билээ. Түүний талаарх албан ёсны танилцуулга гарсаныг уншигч танд сонирхуулж байна.
2022-2023 оны эрэгтэй сагсан бөмбөгийн жагсаалт
55- Майк Шаравжамц
Байрлал- Хамгаалагч
Өндөр- 6-8 фут
Анги- Нэгдүгээр курс
Төрөлх хот- Монгол Улс, Улаанбаатар хот
Ахлах сургууль- International Sports Academy
Тэрбээр ахлах сургуульд
- Нэгдүгээр дивизоны атлетикийн тэтгэлэгт хүртсэн анхны Монгол иргэн
- 2022 оны “NIKE Hoop Summit”-д Монгол Улсыг төлөөлөн оролцсон.
- Мөн АНУ-ын ахлах сургуулийн шилдэг тоглогчид олон улсын шилдэг тоглогчдын эсрэг тоглох дээд хэмжээний уулзалтад оролцсон Дейтоны анхны элсэгч болсон.
- 11 минут тоглож, хоёр оноо, хоёр бөмбөг таслалт, хоёр хаалт, оновчтой дамжуулалт өгсөн
- Охайо мужийн Виллоуби хотод байрлах Олон улсын спортын академийн төлөө энэ улиралд 24 тоглолтод оролцохдоо 10,2 оноо, 4,6 самбар, 3,6 оновчтой дамжуулалт дунджилж, 51,2% (86 онооны 44) 3 онооны шидэлт хийсэн.
- Ахлах сургуулийн карьераа Дейтон хотын ойролцоох Охайо мужийн Ксения дахь Легаси Кристианаас эхэлсэн
- 2018-2019 онд буюу их сургуулийн эхний жилдээ 19 тоглолтод 10,5 оноогоор дунджилсан.
- Харин 2019-2020 онд буюу хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Калифорниа мужийн Напа хотод байрлах Prolific Prep-д тоглож байсан
- 2021-2022 онд ISA хөтөлбөрт хамрагдахаас өмнө Ковид-19 тахлын үеэр Монгол дахь гэртээ буцаж ирсэн.
- 2019 онд Монголд болсон 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд U18 шигшээ багийн ахлагчаар ажиллаж байсан.
Хувийн мэдээлэл
- Нэр: Энхийн-Од Майкл Шаравжамц
- Ц.Шаравжамц, П.Эрдэнэбулган нарын хүү
- Спортын менежментээр мэргэшсэн
- Түүний ахыг Ш.Мөнхийн-Од гэдэг
- Midwest 3ssb-ийн AAU багт байсан
- Ахлах сургуульдаа Дейв Бриски дасгалжуулагч дээр бэлтгэгдсэн.
Сэтгэгдэл (2)