Монголын боксын холбоо “Champions camp” спорт цогцолборт боксын олон улсын хамтарсан бэлтгэлийг энэ сарын 7-21-нд зохион байгуулав.
Энэ бэлтгэлд Монголын таван дасгалжуулагчийн удирдлага дор нийт 44 тамирчин хамрагдсан бөгөөд урилгаар БНХАУ-ын нэгдүгээр шигшээ баг 50 орчин хүний бүрэлдэхүүнтэй, БНСУ-ын шигшээ баг 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
“Фарис-2024” зуны олимпын эрх олгох тэмцээн ойртсон энэ мөчид хамтарсан бэлтгэл зохион байгуулж буй нь үр дүнтэй болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Хамтарсан бэлтгэлд зочин орны олимп, дэлхийн медальт олон тамирчин хүрэлцэн иржээ.
Б.Жаргал