69 орны эрэгтэй 288, эмэгтэй 215 нийт 503 жүдоч хүч үзэж буй “Загреб-2022” гранпри тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр явагдана.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг жинд Б.Мөнхбаяр, -100 кг жинд Б.Гончигсүрэн, +100 кг жинд О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нарын дөрвөн жүдоч хүч үзнэ.
Тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар манай баг тамирчид гурван хүрэл медаль хүртэж 69 орны баг тамирчдаас 14-р байранд бичигдэж байна.
Б.Жаргал