Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмаар үндэсний бөхийн энгүй хүчит дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар цолоо дуудуулах нь наадамчин олны магнайг тэнийлгэсэн үйл явдал болов.
Б.Бат-Эрдэнэ аварга гурвын даваанд, Х.Баянмөнх тавын даваанд цолоо дуудуулсан юм. Тэд үндэсний бөхийн баяр наадмын түрүүг хоёр оронтой тоонд хүргэсэн цагийг эзэлсэн хүчтэнгүүд.
Тэгш ойн баяр наадамд гэвэл Х.Баянмөнх хоёр удаа түрүүлсэн бол Б.Бат-Эрдэнэ жаахан од муутай нааддаг. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ аварга Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн наадамд 58 настайдаа хоёр давсан бол Х.Баянмөнх аварга өдгөөгөөс 21 жилийн тэртээ Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадамд 57 насандаа дөрөв давсан байна.
Б.Бат-Эрдэнэ аварга (58 настай) энэ жил хоёрын даваанд залуу бөх Д.Батжаргалаар хоёр давж, гурвын даваанд нутгийн арслан Д.Алтанцоожид тахим өгсөн.
Харин Х.Баянмөнх (57 настай) 21 жилийн өмнө улсын начин Л.Энхбаяраар дөрөв давж, дараа нь аймгийн заан Ц.Цэрэнхүүг улсын начин болгож байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (10)