Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Булган аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-нд болж, улсын харцага Ж.Бор, улсын начин С.Дэлгэрбат, Н.Баттулга, Н.Цогтжаргал, аймгийн арслан С.Чулуунбаатар, Ж.Батболд тэргүүтэй 128 бөх барилдав.
Барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, аймгийн нэмэх начин Дэлгэрдалайн Пүрэвдорж түрүүлэн аймгийн арслан цол хүртлээ. Өдгөө 28 настай Д.Пүрэвдорж нь 2013 онд сумын заан, 2017 онд аймгийн начин, 2020 онд цолоо баталсан бөгөөд самбо бөхийн дэлхийн аварга юм.
Булган аймгийн баяр наадмын үзүүрт сумын заан М.Эрхэмбаяр үлдэн аймгийн заан цол хүртсэн бол их шөвөгт сумын заан О.Рэнцэн-Очир, Х.Нямдорж нар шалгаран харцага цол хүртлээ.