Архангай аймгийн баяр наадам энэ сарын 10-нд болоход бөхийн барилдаанд 128 бөх хүч үзлээ. Энэ барилдаанд улсын начин Б.Ганбаатар, Ц.Цэрэнчимэд, Д.Пэрэнлэйдорж, аймгийн арслан Д.Загдраднаа, Н.Жүгдэргарав, М.Шаравжамц нарын магнайлан барилдлаа.
Улс, аймгийн цолтойгоос улсын начин гурав, аймгийн арслан зургаа, заан зургаа, харцага дөрөв, начин 15 бөх зодогложээ.
Тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн начин Сүхбаатарын Сүхбат түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол сумын заан Э.Түмэндэмбэрэл үзүүрлэн заан цол хүртлээ. Шинэ арслан С.Сүхбат нь өдгөө 22 настай, 2017 онд сумын заан, 2020 онд цэргийн начин цол хүртэж байв. Их шөвөгт сумын заан Ө.Шийрэв, Б.Шатар нар шалгаран аймгийн харцага цол хүртэв.