Аялал зугаалгын улирал эхлэж байгаа энэ үед таны аялалын маршрутад тус болох онцлох таван аймгийг цувралаар хүргэхээр бэлдлээ. Эхний дугаартаа арын сайхан хангай нутгийн талаар хүргэж байна.
Архангай аймаг нь 93 мянга орчим хүн амтай. Монгол орны баруун зүгт Улаанбаатар хотоос 477 км зайд байрладаг. Хойд талаараа Хөвсгөл, зүүн талаараа Булган, өмнө талаараа Өвөрхангай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг.
Архангай аймаг нь Монгол Улсын аялал жуулчлалын томоохон бүсийн нэг юм. Тус аймагт Чулуут гол, Тамирын гол, Өгийн нуур, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор зэрэг олны анхаарлыг татсан байгалийн болон түүхийн дурсгалт газрууд бий. Үүнээс заавал үзэх ёстой хамгийн онцлог газар бол Орду блык буюу Хар балгас гэж нэршсэн их хотын туурь юм.
Хар балгас нь Төв Азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IX зууны үед оршин тогтнож байсан Уйгарын хаант улсын нийслэлийн туурь ба одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт оршдог. Хар балгас нь нийт 32 км2 талбай эзэлсэн асар том хот байсан гэж судалгаанд тэмдэглэжээ. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Мөн цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруула олон цонж, цамха баригдсан ажээ. Та энэ зун Архангай аймгийг зорихоор төлөвлөсөн бол их түүхийн томоохон гэрч болох Хар балгасын туурийг заавал үзээрэй.
Т.Мөнхжаргал