Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо. Хүй долоон худагт даага насны уралдаанд 447 хүлэг уралдлаа.
1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага
2. Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даага
3. Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даага
4. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даага
5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.