Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Cоёолон насны морьд уралдав. Энэ жил нийт 344 соёолон уралдахаар бүртгүүлжээ.
Түрүү магнайд Ховд аймгийн Мянгат сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ,
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал үрээ,
Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Нанжилдоржийн Нацагдоржийн хээр халзан үрээ,
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зоригтбаатарын Жавхлангийн хээр үрээ,
Айргийн тавд Өвөрхангай аймгийн Бурд сумын уяач Пэрэнлэйн Бямбацэрэнгийн хонгор халзан үрээ тус тус хурдаллаа.