Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын гурвын даваа үргэлжилж байна.
Энэ даваанд улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн начин Ё.Улсболдод уналаа. Э.Оюунболдыг энэ жил дээгүүр даваанд харж байсан хүн олон байсан болов уу.
Тэрбээр өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдаанд мөн энэ даваанд унаж байлаа. Ё.Улсболд нь 2007 онд сумын заан, 2014 онд аймгийн начин цол хүртэж байсан юм. Ё.Улсболд энэ наадмын нэгийн даваанд аймгийн начин Ю.Энхтүвшин, хоёрын даваанд улсын начин Г.Олзгэрэл нарыг давжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)