Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Наадмын салхи хагалдаг хязаалан насанд газар газраас ирсэн 411 хурдан хүлэг бүртгүүлснээс 306 нь гарааны зурхайнаас хөдөллөө.
Энэ насанд Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Л.Пүрэвдоржийн хээр үрээ түрүү магнай боллоо.
- Аман хүзүүнд Х.Гарьдмагнайгийн уясан хээр үрээ
- Гуравдугаар байрт П.Түмэндэмбэрэлийн хээр үрээ
- Дөрөвдүгээр байрт Т.Гантөмөрийн зээрд үрээ
- Айргийн тавд Д.Одхүүгийн хүрэн үрээ хурдаллаа.