3х3 сагсан бөмбөгийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-9-ны өдрүүдэд ХБНГУ-д анх удаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 24 орны батлан хамгаалах салбарын тамирчид ирж оролцож байгаа бөгөөд Монгол улсын батлан хамгаалах салбарыг төлөөлөн "Алдар" спорт хорооны М гарьд багийн эмэгтэй, эрэгтэй багууд энэ сарын 1-нд тус улсыг зорьсон юм.
3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн баг медалийн төлөөх тоглолтод АНУ-ын багтай тоглож хүрэл медал хүртэж, эрэгтэй багийн хувьд есдүгээр байрын төлөөх тоглолтодоо ХБНГУ-ын багыг 22-13 оноогоор хожжээ.
Мөн тэмцээний үеэр эмэгтэй багийн тоглогч Ө.Индра гурван онооны шидэлтийн аварга болжээ.
Т.Мөнхжаргал