Энэ жилийн наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодоглохоор болжээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам хүний амьдралд ганц тохиох түүхэн ой болох нь гарцаагүй. Тэгвэл энэ жилийн давхар ойн наадамд дархан аваргууд зодоглохоор болсны нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байлаа.
Тэрбээр 1988 оны улсын баяр наадамд заан цолтой түрүүлсэн цагаас хойш 1990 он хүртэл гурван жил дараалан түрүүлж, Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг их наадамд түрүүлж дархан аварга цолыг гурван жилийн дотор хүртсэн юм. 1991 онд П.Сүхбатад өвдөг шороодсон ч 1992 оноос эхлэн завсаргүй найм түрүүлж нийт 12 түрүүлж ардын хувьсгалын түүхэнд дээд амжилтыг тогтоосон.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)