Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам гурав хоногийн дараа эхэлнэ. Баяр наадмын бөхийн барилдаанд 1024 бөх барилдах бөгөөд бөхийн бүртгэл өчигдөр эхэлсэн юм.
Бүртгэл ид өрнөж байгаа ба өнөөдөр аварга цолтой дөрвөн бөх бүртгүүлжээ. Тухайлбал, дархан аварга Г.Өсөхбаяр, дархан аварга А.Сүхбат, аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат нар морин цагт бүртгүүлсэн байна.
Өнөө жилийн баяр наадамд ямартаа ч дархан аварга цолтой хоёр бөх зодоглох нь тодорхой болов. Бөхийн бүртгэл маргааш дуусна.
Г.Өсөхбаяр аваргын тухайд 2020 оны Баяр наадамд барилдсанаас хойш зүлэг ногоон дэвжээндээ гараагүй юм. Харин А.Сүхбат аварга 2006 онд зодог тайлсан ч 2015 оны Баяр наадамд зодоглосон нь түүний хамгийн сүүлчийн барилдаан байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)