Улсын их баяр наадмын Урианхай сурын харваа амжилттай болж өндөрлөлөө. Уранхай сурын харваанд 330 гаруй харваач бүртгүүлжээ. Тухайлбал, Ховд аймгаас хамгийн олон буюу 30-н харваач оролцсон байна. Энэ жилийн Улсын их баяр наадам Ураинхай сурын харваагаар эхэлж, шинэхэн мэргэн цолтон төрсөн юм. Ингээд Уранхай харвааны шагналт байруудыг танилцуулж байна.
ТЭРГҮҮН БАЙР:
Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор Улсын мэргэн цолны болзол хангаж, төмөр хүлгийн эзэн болжээ.
ДЭД БАЙР:
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “Алдар спорт хороо” Алдар Жем багийн харваач Монгол улсын Хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор дэд байр
ГУРАВДУГААР БАЙР:
Ховд аймгийн харваач Монгол улсын Мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор гуравдугаар байр
ДӨРӨВДҮГЭЭР БАЙР:
Баян-Өлгий Аймгийн Буянт сумын уугуул Мондэ багийн харваач Монгол улсын Мэргэн Х.Бямбажав 23 оноогоор дөрөвдүгээр байр
ТАВДУГААР БАЙР:
Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Мондэ багийн харваач Монгол улсын Мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус байр эзэлжээ.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 8-ны өдөр Буриад сурын харваагаар үргэлжилнэ.
Д.Батчулуун