Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.
Тэрбээр "Бүжиг бол маш богинохон, залуу насны мэргэжил байдаг. Ид хийж бүтээж байгаа насанд минь энэ одон медалиар шагнасанд туйлын их баяртай байна. Илүү сайхан уран бүтээлээр та бүхэнтэйгээ уулзах болно.
Би Үндэсний урлагийн их театрт 18 дахь жилдээ ажиллаж байна. Бүжигчид 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Би 16 настайдаа орж байлаа. Ц.Сэвжидийн нэрэмжит чуулгын хамт олон маань намайг өлгийдөн авч бүжигчин болгож байлаа" гэв.