2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна.
Тэгвэл яруу найрагч Д.Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлгийг энэ жилийн наадмын сүлд дуу болгожээ. Харин хөгжмийг Д.Чинбат бичиж дууг АЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Т.Ариунаа, дуучин Ч.Мишээл нар амилуулах аж.
Дуучин Ч.Мишээлийн хувьд Никитон хамтлагийн уран бүтээлч бөгөөд "Яг түүн шиг 2022" шоуны оролцогчийн нэг юм.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (4)