БНСУ-ын Чүнчонбүг хотод энэ сарын 26-нд триатлоны олон улсын тэмцээн болоход Монголын тамирчин Б.Мөнгөнтуяа 2:42.05 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ.
Гурав дахь удаагийн энэхүү тэмцээнд тэрбээр 30-34 насны ангилалд өрсөлдсөн юм. Б.Мөнгөнтуяа нь олон улсын мастер цолтой бөгөөд “Бээжин-2008” олимпын наадамд хөнгөн атлетикийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож байв.