Үндсэний их наадмын сорилго барилдаан яг одоо Монгол бөхийн өргөөнд болж байна. Энэ сорилго барилдааныг энэ онд 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Мөнхийн үсэг” групп ивээн тэтгэж байгаа юм. Монголын хэвлэлийн салбарт тэргүүлж үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнхийн үсэг” группийн хувьд Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчилдаг гэдгээрээ бусдаас ялгардаг билээ. Их сорилгын үеэр “Мөнхийн үсэг” компанийн Ерөнхий захирал, улсын начин Д.Ганбатаас сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр, “Манай групп 30 жилийн ойн баярынхаа хүрээнд Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь үндэсний бөх. Монголчууд эртнээс бөхийг эр хүний манлай хэмээн дээдэлж ирсэн бөгөөд уламжлалт соёлоо хадгалж үлдсэн эдийн бус соёлын нэг. Монголчууд эр хүний манлайлал монгол бөхөд байна гэж үздэг. Бүхий л цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн, хийморь, жудагтай, хүн чанар сайтай хүнлэг энэрэнгүй, монгол зан заншил, ёс түүхээ мэддэг гэдэг утгаараа Монгол эр хүний манлайн дээд хэмээдэг. Тиймээс монголчуудын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад монгол бөх чухал гэж үздэг. Би өөрөө бөх хүн. Наадмын өмнө сорилго барилдаан гэж томоохон барилдаан болдог.
Энэ өдөр 30 жилийн ойн баярын хүрээнд Монгол бөхийн өргөөнд энэхүү соёлыг сурталчлах сайхан барилдаан болж байна. Бөхчүүдийн маань оролцоо их сайн байна. Хоёр аварга, улсын арслан, гарьд, заан, харцага тэргүүтэй бүхий л цолтны төлөөллүүд оролцсон сайхан барилдаан болж байна. “Мөнхийн үсэг” ХХК өөрөө спортын төвтэй. Үүнд манай бөхчүүд хичээллээд зогсохгүй бусад дэвжээний бөхчүүд бэлтгэл хийдэг. Тэднээс маань олон бөх улсын цолонд хүрч, цолоо ахиулж байсан. Энэ жил таван дэвжээ “Мөнхийн үсэг” группийн спортын төвд бэлтгэл хийсэн. Монголын өв соёлыг тээсэн Монгол бөхийн хийморь ивээг” гэсэн юм.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (3)