“Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн ЗДТГ, ЕТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 30 орны эрэгтэй 155, эмэгтэй 100 нийт 255 жүдочид хүчээ сорьж байгаа билээ.
Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -78, +78кг эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг-ийн барилдаанууд болно. Манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ.
Хэсгийн барилдаанууд 12:30 минутаас эхлэх бөгөөд шигшээ барилдаанууд 17:00 цагаас “Степпе Арена”-д явагдана.
Хэсгийн барилдааны тасалбар 30 мянган төгрөг, шигшээ барилдааны тасалбар 50 мянган төгрөгөөр худалдаалагдана. Тасалбарын спортын төв ордноос болон “Степпе Арена”-наас хүрэлцэн ирж авах боломжтой аж.
Ташрамд, тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр Монгол Улсын баг, тамирчид тэмцээнд оролцож буй 30 орны хоёрдугаарт байна.
Өнөөдөр барилдах тамирчдын бүрэлдэхүүн:
Эмэгтэйчүүд:
-70 кг: Баттулгын Хонгорзул, Батбаярын Эрдэнэт-Од, Батсуурийн Ням-Эрдэнэ, Отгонбаярын Хүслэн
+78 кг: Мөнх-Эрдэнийн Ууганжаргал, Энхмэндийн Жаргалмаа, Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул
Эрэгтэйчүүд:
-90 кг: Баттогтохын Мөнхбаяр, Дармаабазарын Мөнхтулга, Гантулгын Алтанбагана, Ганбаатарын Пунцагцэрэн
-100кг: Батхуягийн Гончигсүрэн, Дарьхүүгийн Нямхүү, Одбаатарын Хангал, Батбаатарын Сумъяабаяр
+100кг: Уламбаярын Балжинням, Аманжолын Арман, Эрдэнэхүүгийн Мөнхжаргал нар барилдана.
А.Сүх