“Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн ЗДТГ, ЕТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 30 орны эрэгтэй 155, эмэгтэй 100 нийт 255 жүдочид хүчээ сорьж байгаа билээ.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63, -70кг эрэгтэйчүүдийн -73, -81кг-ийн барилдаанууд болно. Манай улсаас нийт 16 жүдоч хүч үзнэ.
Хэсгийн барилдаанууд 12:30 минутаас эхлэх бөгөөд шигшээ барилдаанууд 17:00 цагаас “Степпе Арена”-д явагдана. Мөн өнөөдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 16:30 минутаас эхэлнэ.
Хэсгийн барилдааны тасалбар 30 мянган төгрөг, шигшээ барилдааны тасалбар 50 мянган төгрөгөөр худалдаалагдана. Тасалбарын спортын төв ордноос болон “Степпе Арена”-наас хүрэлцэн ирж авах боломжтой аж.
Ташрамд, тэмцээний эхний өдөр манай шигшээ баг хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж Монгол Улсын баг, тамирчид тэмцээнд оролцож буй 30 орныг тэргүүлж байна.
Өнөөдөр барилдах тамирчдын бүрэлдэхүүн:
Эмэгтэйчүүд:
-63 кг: Болдын Ганхайч, Баярбатын Баасанжаргал, Саранцэцэгийн Лхагвадулам, Лхагважаргал Дэлгэрмаа
-70 кг: Цэрэндуламын Энхчимэг, Мөнхбатын Даваасүрэн, Цэрэнгийн Мөнгөнтуяа, Баатарсүхийн Ганзаяа
Эрэгтэйчүүд:
-73 кг: Ганбаатарын Одбаяр, Цэнд-Очирын Цогтбаатар, Лавжаргалын Анхзаяа, Одгэрэлийн Уранбаяр
-81кг: Гэрэлтуяагийн Болор-Очир, Батзаяагийн Эрдэнэбаяр, Баттулгын Мөрренцэн, Төмөрсанаагийн Ренчиндорж нар барилдана.
А.Сүх