Жил бүрийн зургаадугаар сарын 26-ныг Тамирчдын баяр өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг тохиолдуулан Биеийн тамир, спортын улсын хороо үе үеийн удирдлагуудаа хүлээн авч уулзлаа. Уулзалтад О.Эрдэнэ-Өлзий, Г.Пүрэв-Очир, П.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч яриа өрнүүлсэн бөгөөд энэ ням гаригт тохиох “Тамирчдын баярын өдөр”-ийг угтсан арга хэмжээ юм. Уулзалтаар байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцлаа.
Биеийн тамир, спортын улсын хороон дарга Д.Жаргалсайхан “Өнөөдөр монголын тамирчдын баярын албан ёсны баяр эхэлж байна. Баярын өдрийг тохиолдуулан үе үеийн ахмадуудаа бид урьж санал хүсэлтийн сонсож ажиллаа. Тамирчдын баярын нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбай болон Спортын төв ордонд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Улс орон даяар зургаадугаар сарын 26-ний өдрийн өглөө арван цагаас эхлээд тухайн сум, аймаг дүүргүүдийн төв талбайд энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод зохион байгуулагддаг байсан бол одоо нийт хөдөө орон нутаг аймаг, сумдад тэмдэглэхээр болоод байна. Тамирчдын баяр болж байгаа энэ жилийн хувьд бүх ард түмний 15 дугаар их наадам болж байгаа, мөн оюутны спортын тавдугаар наадмыг зохион байгуулж дууссан. Наймдугаар сард Монголын үндэсний спортын их наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хорооны зүгээс бэлтгэл ажлаа хангалаа.
Энэ цаг хугацаанд бид Монголын жүдо бөхийн холбоотой нэгдээд Дэлхийн жүдо бөхийн их дуулга тэмцээнийг хамтран зохион байгуулж, “Парисын их дуулга 2024” жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцох, мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сум суурин газруудад спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд энэ саналыг минь дэмжин хамтран ажиллаж байна” гэв.
Д.Бат-Эрдэнэ, М.Балжинням