“Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн ЗДТГ, ЕТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 30 орны эрэгтэй 159, эмэгтэй 106 нийт 265 жүдочид хүчээ сорихоор мэдүүлгээ ирүүлээд байгаа билээ.
Тэмцээний эхний өдрийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн -48 жингийн барилдаан Монгол Улсаас Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг, Тэрбишийн Ариунзаяа, Баасансүрэнгийн Ойдовчимэд нар барилдана.
Мөн эмэгтэйчүүдийн -52, -57, эрэгтэйчүүдийн -60, -66 жингийн барилдаанууд тус тус явагдана.
Хэсгийн барилдаанууд 12:30 минутаас эхлэх бөгөөд шигшээ барилдаанууд 17:00 цагаас “Степпе Арена”-д явагдана.
Хэсгийн барилдааны тасалбар 30 мянган төгрөг, шигшээ барилдааны тасалбар 50 мянган төгрөгөөр худалдаалагдана. Тасалбарын спортын төв ордноос болон “Степпе Арена”-наас хүрэлцэн ирж авах боломжтой аж.
Өнөөдөр барилдах тамирчдын бүрэлдэхүүн:
Эмэгтэйчүүд:
-48 кг: Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг, Тэрбишийн Ариунзаяа, Баасансүрэнгийн Ойдовчимэд
-52 кг: Бишрэлтийн Хорлоодой, Цэрэнтогтохын Гал-Од, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Энхбаатарын Номинтуяа
-57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Батсүхийн Алтанцэцэг, Оюунгэрэлийн Лхагвадулам, Лхагважаргалын Дэлгэрмаа
Эрэгтэйчүүд:
-60 кг: Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд, Бямбажавын Цогт-Очир, Бямбасүрэнгийн Сүхбат
-66кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баянмөнхийн Нармандах, Баттогтохын Эрхэмбаяр, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар барилдана.
Д.Бат-Эрдэнэ
Сэтгэгдэл (1)