3х3 сагсанбөмбөгийн төрлөөр монголын эрэгтэй шигээ баг хэсгийн эхний хожлыг авлаа.
2022 оны 3х3 сагсанбөмбөгийн төрлийн ДАШТ тэмцээн энэ сарын 21-нээс Бельги улсын Антвэрп хотод зохион байгуулагдаж байна. Хэсгийн тоглолтод манай улсын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Бельги улсын эсрэг хийж 8-12-ийн харьцаатай хожигдол хүлээв.
Харин эрэгтэй шигшээ багийн хувьд хэсгийн эхнй тоглолтоо Тайваний шигшээ багийн эсрэг 22-15-ийн харьцаатай хожлоо.
Хэсгийн дараагийн тоглолтоо Литва улсын шигшээ багийн эсрэг хийж 15-21-ийн харьцаатай ялагдав. Эмэгтэй шигшээ багийн хувьд Польшийн шигшээ багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж 22-7-ийн харьцаатай хожигдол хүлээжээ.
Манай шигшээ багийн хэсгийн дараагийн тоглолтууд баасан гарагт явагдана.
Д.Бат-Эрдэнэ