Дэлхийн бүх цагийн түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болох Аргентин улсын домог Диего Марадона 2020 оны арван нэгдүгээр сард 60 насандаа нас барсан.
Тэгвэл нас барахаасаа нэг сарын өмнө тархин дахь цусны бүлэгнэлийн эсрэг хагалгаанд ороод эдгэж байсан түүний үхэлд нэр бүхий найман эмнэлгийн ажилчдыг холбоотой хэмээн үзэж шүүх хурлаар оруулахаар болжээ.
Алдарт хөлбөмбөгчнийг нас барснаас хэдэн хоногийн дараа түний эрүүл мэндийг хянаж байсан эмч болон сувилагч нартай холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа эхэлсэн. Харин удаан хугацааны эцэст эмнэлгийн багийн хайхрамжгүй, мэргэжлийн бус, бодлогогүй үйлдэл болон зан чанар нь Диего Марадонагийн үхэлтэй шууд холбоотой байх магадлалтай хэмээн Аргентин улсын шүүх үзэж ийнхүү Диего Марадонагийн хувийн эмч, мэдрэлийн мэс засалч Леопольдо Луке, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, хоёр эмч, хоёр сувилагч болон тэднийг хариуцан ажиллаж байсан нэгэн эрхмийг хамруулан уг найман хүнд хэрэг нээсэн.
Хэрэв эдгээр хүмүүс гэм буруутай гэдэг нь тогтоогдвол Аргентин улсын хуулиар 8-25 жил шоронд хоригдох ялаар шийтгэгдэх магадлалтай.
Эх сурвалж: BBC