Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч иргэн бүр таваас дээш хоног хөнгөлөлттэй үнээр амралт, сувилалд амрах эрх бий. Хэрэв та зун амралт, сувилалд амрахаар төлөвлөж байвал доор нэр дурдсан 31 сувиллын газарт хандах боломжтой бөгөөд хөнгөлөлттэй үйлчлэх эрхтэй юм.
Өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас эхлэн ЭМДЕГ-ын санхүүжилтээр нэг хүнд олгогдох хөнгөлөлтийн хэмжээг 250 мянган төгрөг байхаар тооцжээ. Та аль нэг сувиллыг сонгон очих өдрөө баталгаажуулснаар өөрийн харьяа өрх, дүүргийн эмнэлгээс сувилалд илгээх бичиг авах бөгөөд шаардлагатай гэсэн лабораторийн шинжилгээг бүрдүүлж очихыг анхаарна уу.
Иргэд очихын өмнө сувиллын төлбөрийг 100 хувь бүрэн төлөх бөгөөд амарч ирсний дараа төлбөр төлсөн баримт, илгээх бичгийн хамтаар материалаа бүрдүүлж харьяа нийгмийн халамжийн төвд өгснөөр хөнгөлөлтөө эдлэх боломжтой.
Т.Мөнхжаргал