Орос-Украины нөхцөл байдлаас болж өндөр хөгжилтэй улс орнууд Орос болон Беларусь улсуудад эдийн засгийн хоригоос гадна спорттой холбоотой хоригуудыг тавьсаар байгаа билээ. Тэгвэл үүний нэг тод жишээ болж зургадугаар сарын 20-нд эхлээд буй талбайн теннисийн хамгийн том тэмцээн болох Уимблдон Орос, Беларусь улсуудаас ямар ч тамирчин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн.
Харин энэ үед эмэгтэй хосын төрлөөр дэлхийд 43-аар байранд эрэмбэлэгддэг, 29 настай орос теннисчин Натела Дзаламидзе иргэншлээ сольж Гүрж улсыг төлөөлөн Уимблдонд өөрийн хамтрагч Сербийн Александра Круничийн хамт зургадугаар сарын 27-нд оролцохоор боломжтой боллоо. Түүний нэрийг ажиглавал Гүрж гаралтай тамирчин гэдэг нь тодорхой харагдана. Мөн уг тэмцээнд хоригийн дагуу эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч Даниил Медведев болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны зургадугаар байранд бичигддэг Арина Сабаленка нар оролцох боломжгүй болсон.
Эх сурвалж: CNN