Netflix кино компанийн “Squid Game" цувралаас сэдэвлэсэн 4.56 сая ам.долларын шагналын сантай, 456 оролцогчтой “Squid Game: The Challenge" reality show хийхээр болжээ. Энэ нь телевизийн реалити шоуны түүхэн дэх хамгийн том, хамгийн олон тоглогчтой байх болно хэмээн зохион байгуулагчид үзсэн байна.
Оролцогчид "Squid Game" цувралд гардаг шиг бага байхдаа тоглож байсан тоглоомуудаас тоглох бөгөөд Англиар ярьж чаддаг ямар ч улсын хүн бүртгүүлэх боломжтой аж. Мэдээж энд жинхэнэ аллага байхгүй тиймээс та санаа зоволтгүй азаа үзээрэй.
Доорх холбоосоор бүртгэлээ илгээх боломжтой:
https://www.squidgamecasting.com/
Т.Мөнхжаргал