Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт болох хөлбөмбөгийн ДАШТ энэ оны арван нэгдүгээр сарын 21-ээс арван хоёрдугаар сарын 18 хүртэл Катар улсад зохион байгуулагдана.
Энэхүү тэмцээнд тив тивийн төлөөлөл болсон шилдэг 32 шигшээ баг өрсөлдөх бөгөөд өнгөрсөн шөнө хамгийн сүүлийн эрхийн төлөө Коста Рика болон Шинэ Зеландын шигшээ багууд тоглосон. Уг тоглолт 1:0 харьцаатайгаар Коста Рикагийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж коста рикачууд зургаа дахь удаагаа ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон.
Тэгвэл та бүхэнд ДАШТ-д оролцох 32 багийн нэрсийг ДАШТ-д оролцож буй тоо болон хуваарилагдсан хэсгийнх нь хамт хүргэе.
А хэсэгт
Катар (зохион байгуулагч орон, анх удаагаа)
Эквадор (4 дэх удаагаа)
Сенегал (3 дахь удаагаа)
Нидерланд (11 дэх удаагаа)
В хэсэгт
Англи (16 дахь удаагаа)
Иран (6 дахь удаагаа)
АНУ (11 дэх удаагаа)
Уэльс (2 дахь удаагаа)
С хэсэгт
Аргентин (18 дахь удаагаа)
Саудын Араб (6 дахь удаагаа)
Мексик (17 дахь удаагаа)
Польш (9 дэх удаагаа)
D хэсэгт
Франц (16 дахь удаагаа)
Австрали (6 дахь удаагаа)
Дани (6 дахь удаагаа)
Тунис (6 дахь удаагаа)
Е хэсэгт
Испани (16 дахь удаагаа)
Коста Рика (6 дахь удаагаа)
Герман (20 дахь удаагаа)
Япон (7 дахь удаагаа)
F хэсэгт
Бельги (14 дэх удаагаа)
Канад (2 дахь удаагаа)
Марокко (6 дахь удаагаа)
Хорват (6 дахь удаагаа)
G хэсэгт
Бразил (22 дахь удаагаа)
Серби (13 дахь удаагаа)
Швейцар (12 дахь удаагаа)
Камерун (8 дахь удаагаа)
Н хэсэгт
Португали (8 дахь удаагаа)
Гана (4 дэх удаагаа)
Уругвай (14 дэх удаагаа)
Өмнөд Солонгос (11 дэх удаагаа).
П.Тамир