Биеийн тамир, спортын улсын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр МУГД Д.Жаргалсайханыг томилжээ. Түүний хувийн намтраас дурьдвал, 1965 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дархан хотод төрсөн. Тэрбээр УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотноо Ph.D докторын зэрэг хамгаалсан нэгэн аж. Мөн Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн, ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант, Биеийн тамир спортын үндэсний төв, Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга, Соёл спорт аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.
Сэтгэгдэл (4)