Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар уг өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ. Уг чуулганаар ийн тунхагласан:
Дэлхийн буддистуудын холбооны чуулганаас Балбын эхэмсэг махаража Весакийн их дүйчэн сарын шинийн 15-ныг тус улсын нийтээр тэмдэглэх баяр болгосон өршөөнгүй шийдвэрт талархаж байгааг тэмдэглэхийн сацуу ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ачит багш Буддын дурсгалд зориулж, тавдугаар сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгохыг олон, цөөн гэлтгүй буддистууд амьдардаг бүх орны засгийн газрын тэргүүнүүдэд уриалж байжээ.
1999 оноос НҮБ-ийн өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа их дүйчэн өдрийг тэмдэглэх болжээ.
Харин Монгол Улсад 1990 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон. Энэ жил Монголчууд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлж байна.