Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа Парис-2024 зуны олимпийн наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд барилдах шигшээ багийн тамирчдыг албан ёсоор зарлалаа.
Манай улсаас нийт 54 жүдоч зодоглохоор болов. Эрэгтэйчүүдийн +100, эмэгтэйчүүдийн -78 кг-д тус бүр гурав үлдсэн бүх жинд дөрвөн тамирчин татамид гарна.
ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү тэргүүтэй жүдочид “Степпе Арена”-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
"Улаанбаатар-2022" Грандсламд зодоглох жүдочид:
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН
60 кг: Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Б.Сүхбат
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, Г.Сод-Эрдэнэ
73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Анхзаяа, О.Уранбаяр
81 кг: Г.Болор-Очир, Б.Мөррэнцэн, Т.Ренчиндорж, Б.Эрдэнэбаяр
90 кг: Г.Алтанбагана, Г.Пунцэгцэрэн, Д.Мөнхтулга, Б.Мөнхбаяр
-100 кг: Б.Гончигсүрэн, О.Хангал, Д.Нямхүү, Б.Сумъяабазар
+100 кг: О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал, У.Балжинням
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН
48 кг: Г.Наранчимэг, Б.Баасанхүү, Б.Ойдовчимэд, Т.Ариунзаяа
52 кг: Б.Хорлоодой, Ц.Гал-Од, Э.Номинтуяа, М.Нандин-Эрдэнэ
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, Б.Алтанцэцэг, О.Оюунчимэг
63 кг: Б.Ганхайч, Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, Л.Дэлгэрмаа
70 кг: Ц.Энхчимэг, М.Даваасүрэн, Б.Ганзаяа, Ц.Мөнгөнтуяа
-78 кг: Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Хонгорзул
+78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул, М.Ууганжаргал, Д.Жаргалмаа нар барилдана.
Сэтгэгдэл (1)