“Гэгээн муза 16” олон улсын театрын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө. Тус наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болсон бөгөөд шилдгийн шилдэгүүдээ шалгарууллаа.
Гэгээн муза наадмын "Драмын жүжгийн төрөл"-д өрсөлдсөн Орфей театрын бүтээл болох "Гэм зэм" постдрамын жүжиг дөрвөн номинацид тэргүүллээ.
Танилцуулвал:
Шилдэг найруулагч М.Батболд- Гэм зэм жүжиг
Шилдэг жүжгийн зохиолч Я.Баяраа- Гэм зэм жүжиг
Шилдэг эмэгтэй гол дүр Д.Ганцэцэг- Улсын ялагч Алена Ивановна
Шилдэг эрэгтэй туслах дүр П.Эрдэнэзаан- Мармеладов нар "Гэгээн муза 16"-г тэргүүллээ.
Гэм зэм жүжиг дараах 10 номинацид өрсөлджээ.
- "Шилдэг найруулагч" номинацид М.Батболд
- "Шилдэг зохиолч" номинацид Я.Баяраа
- "Шилдэг тайзны зураач" Л.Батбилэг
- "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид Д.Лхагва
- "Шилдэг эмэгтэй гол дүр" номинацид Д.Ганцэцэг
- "Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Ц.Төмөрбаатар, Ш.Доржсүрэн, П.Эрдэнэзаан, Э.Ууганбаяр нар нэр дэвшсэн бол
- "Шилдэг эмэгтэй туслах дүр" номинацид Г.Золзаяа нар багтжээ.
Т.Мөнхжаргал