Бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан” номын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн хаалтын барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" СХ, "Кардеш" ХХК, "Түшиг багана" ХХК, "Булганхан" дэвжээний бөх, аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, "Сүлд" СХ, "Баян Өндөр Гарьд Констракшн" ХХК, "Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар", "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн харцага Батцэнгэлийн Сайнбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, "Алдар" СХ, "Өмнөд бүс ЦТС" ТӨХК, "Говийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хүч" СХ, "Кровн Брос" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Х.Оргилболд нар шалгарлаа.
Дунд шөвгийн долоод аймгийн арслан М.Бямбадорж, Э.Сумъяабат, аймгийн харцага Н.Ширчинхүү нар үлдэв.
Маргааш буюу зургаадугаар сарын 12-ны Ням гарагийн 12:00 цагаас Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО