Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг, АХБХ-ны Азийн Цомын тэмцээний эрхийн төлөө эх орондоо хэсгийн тоглолтуудыг хийж байна. Манай багийн хувьд "B" хэсгийн эхний тоглолтоо Палестин улсын шигшээ багийн эсрэг тоглож 0-1 харьцаатай хожигдлоо.
Өчигдрийн тоглолтын үйл явдлаас тоймлон хүргэе:
Шигшээ багийн бүрэлдэхүүнд арын шугманд О.Оюунбаатар, О.Мөнх-Оргил, П.Баярцэнгэл, Г.Билгүүн нарыг гаргав. Шигшээ багийн хаалгагч Э.Мөнх-Эрдэнийн хувьд эсрэг багийн аюултай хэд хэдэн довтолгоог хамгаалж сайн тоглолт үзүүллээ. Багийн ахлагч Х.Цэнд-Аюуш Г.Бат-Оргил, М.Төгөлдөр, Б.Балжинням гэсэн залуу тоглогчидтой дундын шугмыг хариуцан хамгаалалт, довтолгоонд тоглосон юм.
Довтолгоонд Г.Ганбаяр, Б.Намсрайтай хослон тоглолоо. Б.Намсрайн хувьд шигшээ багийн төлөө анх удаа тоглож буй энэ юм. Тоглолтын эхний хагаст 0:0-ээр тэнцээгээр өндөрлөв. Үндсэн цагийн 85 дахь минутад Монголын шигшээ багийн хамгаалан тоглогч О.Мөнх-Оргилын гар хүрсэн гэж үзэн 11 метрийн торгуулийн цохилтыг Палестин улсын шигшээ багт заав. Португалийн дээд лигт тоглодог Палестин довтлогч Одай Дабба цохилтыг амжилттай гүйцэтгэж 1-0 харьцаатай тоглолт өндөрлөж Палестины шигшээ гурван оноо авлаа.
М.Балжинням
Гэрэл зургийг: Mongolian Football Federation