Тив тивийн төлөөлөл болсон дэлхийн хамгийн шилдэг 32 багийн оролцдог хөлбөмбөгийн ДАШТ энэ оны арван нэгдүгээр сард Катар улсад эхэлнэ. Одоогийн байдлаар уг тэмцээнд оролцох 30 багийн нэрс тодроод байгаа бөгөөд долоо хүрэхгүй хоногийн дараа үлдсэн хоёр багийн нэрс тодорхой болох юм.
Тэгвэл өнгөрсөн шөнө Ази тивийн урьдчилсан шатанд тус тусынхаа хэсгийн гуравдугаар байранд шалгарсан Арабын Нэгсэн Эмират болон Австралийн шигшээ багийн тоглолт Катар улсад Цельсийн 33 хэмийн халуунд өрнөж Австралийн шигшээ баг 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа. Австралийн шигшээ багийн хувьд зургадугаар сарын 13-нд Өмнөд Америкийн бүсээс шалгарсан Перугийн шигшээ багийн эсрэг ДАШТ-ий эрхийг авах эцсийн тоглолтоо хийнэ.
Харин нөгөө талд Хойд Америкийн бүсийн Коста Рика болон арлын орнуудын бүсээс шалгарсан Шинэ Зеландын шигшээ багууд зургадугаар сарын 14-нд ДАШТ-ийг зорих хамгийн сүүлийн эрхийн төлөө хоорондоо тоглоно.
П.Тамир