МУГТ Э.Цэндбаатар, холимог тулааны тамирчин Э.Шинэчагтагыг бооцоотой тулаанд дуудсан. Өнөөдөр тулааны хэвлэлийн хурлыг хийлээ.
Тэд хоёр талаасаа 300, 300 сая төгрөгийн бооцоо тавьж нийт 600 сая төгрөгийн төлөө тулалдах бөгөөд ирэх наймдугаар сард рингэн дээр мэргэжлийн боксын 70 кг-ын төрөлд хүч үзэх юм байна.
Э.ЦЭНДБААТАР: Э.ШИНЭЧАГТАГАД ХҮЙТЭН ЦАРАЙНААС ЦААШ ЮУ Ч БАЙХГҮЙ
МУГТ Э.Цэндбаатар: Тулаанд би дуудсан Хүйтэн царайнаас нь айна гэж бодоод байх шиг байна. Үнэндээ чамад хүйтэн царайнаас өөр юу ч байхгүй. Ард түмний нүдэн дээр тулаан хиймээр байына. Шинээ шиг бэлтгэл хийж чадахгүй ийм хүмүүс бол худлаа. Пээдийдэг, далдайсан хүмүүс хол явахгүй. Би чамайг зүгээр л зодмоор байна.
Э.ШИНЭЧАГТАГА: Э.ЦЭНДБААТАР НАМАЙГ ХОЛИМОГ ТУЛААНААР НЭГ МИНУТ Ч ТОРГООХГҮЙ
Холимог тулаанч Э.Шинэчагтага: Цэндээд нэг юм хэлье. Өмнөх тулааны бооцоо 100 саяыг өгөөгүй гээд байсан. Харин энэ тулаанд бэлэн 600 сая төгрөгөө авч ирээд ялсан нь аваад гаръя, ялагдсан нь хоосон гаръя гэсэн. Өөрөө зөвшөөрсөн. Намайг дуудаж байж холимог тулааны төрлөөр дуудаж чадахгүй байгаад нь үнэлэмж буурч байна. Энэ намайг холимог тулаанаар нэг минут ч торгоохгүй. Нэг нь цус нөжтэйгөө холилдож, нөгөө нь мөнгөө аваад явна.
Э.Шинэчагтагын хувьд 78 кг, Э.Цэндбаатарын хувьд 75 кг жинтэй бөгөөд 70 кг-д хүч үзнэ.
Т.Мөнхжаргал