Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 24-16-ны өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Улаанбаатар Гранд Слам зохиогдоно.
Парис 2024 олимпын наадмын эрхийн оноог уг тэмцээнээс олгогдож эхлэх бөгөөд одоогийн байдлаар 25 орны 192 жүдоч мэдүүлгээ өгөөд байна. Тэгвэл дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг болох Японы шигшээ баг Улаанбаатар Гранд Слам тэмцээний мэдүүлгээ урьдчилсан байдлаар дөнгөж сая өглөө.
Японы багийн бүрэлдэхүүнд олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга Шохей Оно (-73 кг) багтсан нь олны анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд түүнээс гадна ДАШТ-ий хошой хүүрэл медальт Рюжи Нагаяама (-60 кг), олимп дэлхийн аварга Таканори Нагасе (-81 кг), дэлхийн аварга Нацуми Цунода (-48 кг), дэлхийн хошой аварга Ай Шишиме (-52 кг), дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Ёшида Цукасо (-57 кг) гэх мэт 13 тамирчин багтжээ. Гэхдээ тэмцээн эхлэхэд 16 хоногийн хугацаа үлдээд байгаа тул шинээр тамирчид мэдүүлгээ өгөхөөс гадна мэдүүлгээ өгөөд буй тамирчид нэрээ татах өндөр магадлалтай.
Эх сурвалж: IJF