Ф.М.Достоевский...“Гэм зэм”...Хэн бүхний барьж аваад байдаггүй Ф.М.Достоевскийг, “Гэм зэм”-ийг М.Батболд найруулагч өнгөрсөн оны арванхоёр, энэ оны гуравдугаар саруудад Монголын үзэгчдэдээ танилцуулсан. “Орфей” театр дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн 200 жилийн ойд зориулан “Гэм зэм” жүжгийг Монголд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон билээ. “Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм. Тэгвэл тус жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа хоёр удаа тоглогдохоор болжээ. Тухайлбал, энэ сарын 9, 10-ны өдрүүдэд тоглогдох юм.
Д.Батчулуун