Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд болж байна. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцож байгаа бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр тус тэмцээний мастер1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 205 кг, насанд хүрэгчдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд 227 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн өсвөр үеийн 93 кг-ын жинд Б.Эрхэмжаргал 135 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн.