“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” өнөөдөр тохиож байгаа билээ. Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Конго улс руу хоёр офицероо энхийг сахиулах ажиллагаанд илгээж байсан. Эдүгээ 20,000 гаруй цэрэг дайчид маань хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйлсэд оролцжээ. Энэхүү үйл явдал нь зэвсэгт хүчний түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх нь тодорхой. Монгол Улс өнөөдөр дэлхийд энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байна. Энэ нь энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байгаа” хэмээн хэллээ.
Монгол Улсын Зэвсэгт Хүчний (МУЗХ) болон цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн давхардсан тоогоор 20,300 орчим энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улсад Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл (1)