МЭДЭГДЭЛ:
"Fiba Asia cup 2025-pre qualifier" хойшлогдлоо. Азийн сагсан бөмбөгийн холбооноос МСБХ-нд албан бичиг ирүүллээ. Үүнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт орох D хэсгийн тоглолтууд Шри Ланк улсын Коломбо хотод болох байсан нь тус улсын дотоод шалтгааны улмаас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах болсон. Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулалтын бүх ажлуудыг хийн ажилласан боловч багууд дамжин нисч ирэх боломжгүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас болж ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сард Монгол улсад зохион байгуулагдахаар болж хойшлуулсаныг албан ёсоор мэдэгдлээ.