Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-23-нд болж байгаа бөгөөд уг тэмцээнд 48 орны баг тамирчин оролцож буй бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байнa. Өнөөдөр тус тэмцээний насанд хүрэгчдийн 93 кг-ын жинд Монголын тамирчин Б.Гансүх 272.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Энэ жинд Японы тамирчин алт, Польшийн тамирчин мөнгөн медаль хүртсэн.