Дэлхийн хамгийн том түүхтэй хөлбөмбөгийн клубүүдийн нэг болох Эй Си Милан клуб өнгөрсөн шөнө Сассуоло клубийг 3:0 харьцаатай хожсоноор 38 тойргийн ширүүн өрсөлдөөний эцэст 2021-2022 оны улирлын Сери-А лигийн аваргаар тодорлоо. Багагүй хугацааны турш уналтад ороод байсан уг клуб нь 2010-2011 оны улирлаас хойш буюу 11 жилийн дараа Италийн дээд лигт дахин түрүүлж байгаа нь энэ юм. Тэд ийнхүү 19 дэх удаагаа Сери-А лигт түрүүлэхдээ 26 хожил, 8 тэнцээ, 4 хожигдол гэх үзүүлэлттэй нийт 86 оноотойгоор хүснэгтийн нэгдүгээр байранд бичигдсэн бол тэдний мөнхийн өрсөлдөгчид болон Интер Милан клуб 84 оноотой хоёрдугаар байранд жагссан.
38-аар тойрог эхлэхээс өмнө Эй Си Милан клуб хожигдол хүлээх эсвэл тэнцэж нөгөө талд Интер Милан клуб хожил байгуулах юм бол аваргын цом Интер Милан клубийх болох байв. Гэвч 35 настай Франц довтлогч Оливье Жиру 17 болон 32 дахь минутад хоёр гоол оруулан тэргүүллийг Эй Си Милан клубийн талд шилжүүлж Франк Кессье тоглолтын цэгийг тавьсан гоолыг оруулснаар өрсөлдөгчөө 3:0 харьцаатай ялсан Интер Милан клубт ямар ч боломж олгоогүй. Эй Си Милан клубийн бүрэлдэхүүнд бидний сайн мэдэх өдгөө 40 настай Златан Ибрахимович байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Сери-А лигийн эхний дөрвөн байранд шалгарсан багууд Аваргуудын лигт өрсөлдөх эрхийг авдаг бөгөөд Милан хотын хоёр багийн хамт Наполи болон Ювентус клубүүд 2022-2023 оны Аваргуудын лигт Итали улсыг төлөөлөн өрсөлдөх болсон. Мөн тус лигийн мэргэн буучийн шагналыг Италийн шигшээ баг болон Лацио клубийн довтлогч Киро Иммобиле 27 гоолтойгоор хүртсэн.
П.Тамир