Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-23-нд болж байна. Тэмцээнд 48 орны баг тамирчин оролцож буй бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.
Өчигдөр тус тэмцээнээс Монголын өсвөрийн гурван тамирчин медаль хүртлээ. Тухайлбал, 83 кг-ын жинд Б.Содбаатар, 93 кг-д 59 кг-д Л.Отгон-Эрдэнэ нар мөнгө, Б.Эрхэмжаргал хүрэл медаль хүртэв.
Б.Жаргал