Мэргэжлийн сумо бөхийн Нацү башё 15 дахь өдрийн барилдаан болж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээний сүүлийн өдөр түрүүлэх болзлоо ханган, Японы Эзэн хааны цомыг 7 дахь удаагаа хүртлээ.
Тэрбээр гуравдугаар сарын башёд баруун шагай, өвдгөндөө бэртэл авсан бөгөөд энэ сарын сүүлийн барилдаанд Озэки Митакэүмитэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 12 даваа 3 унаатай ийнхүү Нацү башёд тэргүүллээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)