Чансаагаараа Аваргуудын лигийн араас орох Европын хөлбөмбөгийн багуудын дунд зохион байгуулагддаг Европа лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө Испанийн Севилья хотод Шотландын Рейнжерс болон Германы Айнтхарт Франкфурт клубүүдийн дунд өрнөлөө.
Уг тоглолтыг гоолын салхийг 57 дахь минутад Рейнжерс клубийн довтлогч Жое Арибо оруулсан бол тоглолтыг тэнцүүлсэн гоолыг нөгөө талаас Рафаел Сантос Борре Маури 69 дэх минутад оруулсан. Улмаар үндсэн цаг тэнцээгээр өндөрлөсөн тоглолт нэмэлт цаг сунгасан ч нэмж гоол оролгүйгээр 2021-2022 оны улирлын Европа лигийн аварга баг торгуулийн цохилтоор шийдэгдэх болов.
Харин бидний сайн мэдэх Арсенал болон Ювентус клубүүдэд хүчин зүтгэж явсан Уэльс хагас хамгаалагч Аарон Рамси торгуулийн цохилтоо алдсанаар 5:4 харьцаатайгаар Айнтхарт Франкфурт клуб 42 жилийн дараа Европа лигт дахин түрүүллээ. Харин Аваргуудын лигийн финалын тоглолт өнөөдрөөс 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 29-нд болно.
П.Тамир